×

БИДНИЙ ТУХАЙ

Манай компани нь 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэн үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийтийн тээврийн салбарт бодит хөрөнгө оруулалтуудыг тасралтгүй хийж, салбар бааз, байгууламжуудаа нэмж өргөжүүлэн 16 дахь жилдээ тогтвортой, найдвартай үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Одоо манай компани Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс-93 байрлалтай 1-р авто бааз, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Дамбадаржаад байрлалтай 2-р авто бааз, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаранд байрлалтай 3-р авто бааз, Сонгино-Хайрхан дүүрэг, 33-р хороо, Тахилтад байрлалтай 4-р авто бааз нийт дөрвөн салбар авто бааз, засвар үйлчилгээний иж бүрэн станцтай, эко автобус угаалга, кузов засварын цех, автобусны дулаан зогсоол, тээвэрчдийн спорт ордон, автобусны жолооч нарын амралтын байр зэрэг чанар стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр ханган, тохилог тухтай ажиллах орчныг бүрдүүлэн  Монгол улсын Улаанбаатар хотод 11 чиглэлд, өдөр тутмын 156 автобусны гаралтаар нийт 420 орчим ажилтантайгаар Монгол улсын Улаанбаатар хотын зорчигч иргэдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, хүртээмжтэй үзүүлэх зорилготой ажиллаж байна.

Эрхэм зорилго

Нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын өндөр жишигт хүргэж, салбарын тэргүүлэгч болоход оршино.

Нэгдсэн менежментийн тогтолцооны зорилт

1. Компанийн нийт ажилтны цалинг 2022 он 20-30% нэмэгдүүлэх
2. Нийтийн тээврийн үйлчилгээнээс насжилтаар хасагдах автобуснуудыг хасах
3. Парк шинэчлэлтээр шинээр автобус авч нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулах
4. Байгаль орчинд ээлтэй байгалийн хийн хөдөлгүүртэй автобуснуудыг үйлчилгээнд ажиллуулах
5. Засвар үйлчилгээнд орж засвар хийлгэх автобусны тоог 20% багасгах
6. Автобусны засвар үйлчилгээнд зарцуулж байгаа сэлбэг материалын зардлыг 30% бууруулах
7. Жил бүр 60 ширхэг автобусны дугуйг сэргээн засварлаж хээ наах
8. Тэнүүн-Огоо 3-р бааз ХХК дээр автобусны ТҮ-1, ТҮ-2 хийх засвар үйлчилгээний станц шинээр байгуулах
9. Тэнүүн-Огоо 2,3-р баазууд дээр саарал усаар автобус угаах иж бүрэн автомат угаалга суурилуулах
10. Жил бүр компанийн нэрэмжит мод тарих аян зохион байгуулах

Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого

Зорчигчоо эрхэмлэсэн, үйлчилгээгээ дээдэлсэн, нийтийн тээврийн үйлчилгээний найдвартай ажиллагаа аюулгүй байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй эрэлтэд нийцсэн, тэгш хүртээмжтэй, ил тод, нээлттэй, олон улсын болон үндэсний стандартад нийцсэн нийтийн тээврийн үйлчилгээг иж бүрэн цогцоор нь хөгжүүлнэ.

УДИРДЛАГУУД

Аюуш Ганхуяг

“Тэнүүн-Огоо”ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Гавьяат тээвэрчин, Монгол улсын зөвлөх инженер

Жамсран Эрдэнэбат

“Тэнүүн-Огоо”ХХК-ийн Гүйцэтгэх захирал Монгол Улсын Зөвлөх инженер

ГАНХУЯГ НАМНАНСҮРЭН

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн Гадаад харилцаа хариуцсан захирал

Баг хамт олон

Манай компани нь Санхүү алба, Ашиглалтын алба,Техник технологийн алба, Хүний нөөцийн алба, Хамгаалалтын алба, ХАБЭА- алба, Хяналт мэдээлэл технологийн алба гэсэн 7 албатай нийт 420 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

420

+

Үндсэн ажилчид

50

+

Гэрээт ажилчид

1,557,646,440

+

Ажилласан километр

50

+

Харилцагч байгууллагууд

Түүхэн замнал

Бидний бүтээсэн түүхэн замнал

2006 он

“Тэнүүн огоо” ХХК Улсын бүртгэлийн албанд бүртгүүлэв

2007 он

НТҮ-д өдөрт 4 чиглэлд 45 гаралттай ажиллав, • 38 автобусаар паркийн хүчин чадлыг нэмэгдүүлэв. • Автобус баазын зохион байгуулалтаар ажиллав. • 24 цагийн дуудлагын засварын бригад ажиллуулав.

2008 он

Төв бааз ашиглалтад оров. 120 автобусаар парк шинэчлэлт хийв. D ангиллын жолооны сургалтын төв байгуулж ажилчдаа дотооддоо бэлдэж эхлэв 6 чиглэлд өдөрт 60 гаралттай болов.

2009 он

2-р бааз ашиглалтад оров. • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар DAEWOO BS106 маркийн 50 ширхэг шинэ автобусыг хүлээн авч нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхлэв.

2010 он

“Иж бүрдэл” ХХК-ийг нэгтгэн авч үйл ажиллагааг нь өргөжүүлэн ажиллав.

2011 он

Hyundai Aero City 540 маркийн 3 шинэ автобусаар парк шинэчлэлт хийв. “ЖУНИОР НАТУР ИНВЕСТМЕНТ” ББСБ ХХК байгуулав.

2012 он

Засвар үйлчилгээний станц ашиглалтад оруулав. 140 хүний суудалтай сургалтын танхим, фитнес заал, оёдлын цех, номын сан, эмчилгээний өрөө ашиглалтад оруулав. Баазуудыг бүхэлд нь хянах камерын хяналтын системтэй болов.

2013 он

“Тэнүүн-Огоо 3-р бааз ХХК“ ашиглалтад оров.

2014 он

• Автобусны суудлын бүрээс угаах цех байгуулав. • “Тэнүүн-Огоо” Төв бааз том оврын дизель цахилгаан станцыг бүрэн суурилуулав.

2015 он

Тэнүүн-Огоо спорт клуб байгуулагдав. “Тэнүүн-Огоо 3-р бааз” ХХК-ийн оффисын барилгад өргөтгөл хийж,  700 хүний суудалтай иж бүрэн биеийн тамир спортын заалыг шинээр барьж ашиглалтад оруулав

2016 он

10 чиглэлд өдөрт 140 гаралттай болов. • HYUNDAI AERO CITY 540, DAEWOO BS 106 маркийн 30 ширхэг автобусаар парк шинэчлэлт хийв

2017 он

HYUNDAI AERO CITY 540, DAEWOO BS 106 маркийн 45 ширхэг автобусаар парк шинэчлэлт хийв.

2018 он

HYUNDAI AERO CITY 540, DAEWOO BS 106 маркийн 10 ширхэг автобусаар парк шинэчлэлт хийв

2019 он

Тэнүүн-Огоо 3-р бааз” ХХК-ийн оффисын барилгад өргөтгөл хийж, 100 автобусны дулаан зогсоолыг засварлаж, 60 автобусны иж бүрэн дулаан зогсоолын барилга, 20 автобусны засвар үйлчилгээний иж бүрэн станц барьж ашиглалтад оруулав

2020 он

• Автобусны хуучин дугуйг сэргээн засварлах үйлдвэр байгуулав. • Компанийн нийт тээврийн хэрэгсэлд байрлал тогтоогч GPS төхөөрөмж болон онлайн камерын системийг бүрэн суурилуулж дуусав.

2021 он

II бааз дээр оффисын барилга, эко автобус угаалгын газар, 20 автобусны дулаан зогсоол барьж, хуучин гараашийг сэргээн засварлав. • 55 автобусаар парк шинэчлэлт хийв. • Тэнүүн-Огоо 4-р бааз ашиглалтад оров