Monthly Archives: 5 сар 2015

IMG_0647

Манай компани Автотээврийн салбарын спортын наадмын аваргаар шалгарлаа

Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит спортын 4 төрөлт наадам 5 сарын 16-аас 5 сарын 24-ний хооронд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.Тус наадам теннис,шатар,сагсан бөмбөг,гар бөмбөгийн төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд манай компани багийн дүнгээр 4 алт,1 мөнгө,1 хүрэл медалийн амжилттайгаар цомын эзэн боллоо.Багийн дүнгээр 2-р байранд Автобус нэгтгэл ХХК, 3-р байранд Атибус ХХК шалгаран автотээврийн 90 жилийн ойн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье!

IMG_0560 IMG_0125 IMG_0186 IMG_0224 IMG_0197 IMG_0361 IMG_0475 IMG_0588 IMG_0593 IMG_0607 IMG_0657 IMG_0647 IMG_0679 IMG_0645

2015 оны 5 сарын 23-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-225 жолооч М.Ариунболд буудлаас хөдлөхдөө хүүхэд унагасан.88825862
Шийдвэрлэсэн байдал: 9-225 жолооч М.Ариунболдод хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг сануулсан.Гомдол гаргагчтай холбогдож гомдолгүй болгосон

2015 оны 5 сарын 19-ний өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-224 офицер дээрээс хүнээ өгсөн.96560903
Шийдвэрлэсэн байдал: 9-224 жолооч Сонинбаяртай холбогдоход түлшгүй болсон, 3-р баазаас түлш авах гээд хүнээ шилжүүлсэн байсан.3-р баазын түлшний нярав Б.Гантулгатай холбогдоход түлшээ нэмж аваад гарсан гэж мэдээлсэн.

2015 оны 5 сарын 13-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 10-023 мөнгө хураагч Ц.Нямцэцэг зорчигчийг хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэсэн байдал: Мөнгө хураагч Ц.Нямцэцэгт харьцаандаа анхаарч ажиллахыг сануулсан гомдолыг шийдвэрлэсэн

2015 оны 5 сарын 5-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-171 арын автобусанд хүнээ шилжүүллээ.88820031
Шийдвэрлэсэн байдал: 9-171 жолооч Ж.Мөнхбаатартай холбогдоход нум хугарсан шалтгаанаар хүнээ өгсөн.

Ирсэн санал хүсэлт: М1-ийн 9-127 автобус Улаанхуаран орохгүй гээд офицер эргээд хүнээ буулгасан.Гомдолтой байна. 96666255
Шийдвэрлэсэн байдал: 9-127 жолооч Л.Ганхуягтай холбогдоход эргээгүй гэсэн мэдээлэл өгсөн.Шинэ замын хуудсыг шалгаж үзэхэд эргээгүй байсан

2015 оны 5 сарын 4-ний өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-155 мөнгө хураагч жолоочийн кабинд орж чанга чанга яриад жолоочийн анхаарал сарниулж явсан, харьцааны соёлгүй байна.95037155
Шийдвэрлэсэн байдал: Мөнгө хураагч Г.Ядамд харилцаандаа анхаарч ажиллахыг сануулсан

Ирсэн санал хүсэлт: 10-016 жолооч эгнээ байр эзлэхгүй сүлжиж давхилаа. 86061276
Шийдвэрлэсэн байдал: Жолоочоор Э.Зандан ажиллаж байсан.Жолоочтой холбогдоход урд автобус дарж зогсохоор нь тойрч гарахдаа эвгүй гарсан.Дахиж тэгэхгүй анхаарч ажиллана гэсэн.

2015 оны 4 сарын 30-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 10-038 10-н буудал дээр ирээд арынхаа автобусанд хүнээ шилжүүлсэн.95268686
Шийдвэрлэсэн байдал: Жолооч Ц.Амартөгөлдөртэй холбогдоход дугуйны хий гараад хүнээ шилжүүлсэн байсан.Гомдол гаргагчид тайлбарлаж хэлсэн.

Ирсэн санал хүсэлт: 9-228 жолооч утсаар яриад 5 шар дээр ирээд арынхаа автобусанд хүнээ шилжүүлсэн. 86932113
Шийдвэрлсэн байдал: Маслогүй болж хүнээ шилжүүлсэн байсан.Гомдол гаргагчтай мөнгө хураагч Ё.Дэлгэржаргалыг холбогдуулж уучлалт гуйлгасан.