Monthly Archives: 6 сар 2015

IMG_2972

Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит спортын наадмын аварга боллоо

Монгол улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит Улсын аварга шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээн 2015 оны 6 сарын 18,19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай болж өнгөрлөө.Тус тэмцээнд хот хөдөөгийн автотээврийн салбарын нийт 800 орчим тээвэрчид оролцсон нь тэмцээний цар хүрээ, чанар чансааг илтгэж байсан юм. Тэмцээний эхний өдөр буюу 6 сарын 18-нд шатар, эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй гар бөмбөгийн төрлүүд явагдсан бөгөөд манай баг тамирчид эрэгтэй сагсан бөмбөг, эмэгтэй гар бөмбөгийн төрөлд тус тус алтан медаль, шатарын төрөлд тусгай байр эзлэн гараагаа амжилттай эхэлсэн. Тэмцээний 2 дахь өдөр ширээний теннис, эрэгтэй гар бөмбөг, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлүүд болсон бөгөөд ширээний теннис эмэгтэй төрөлд манай тамирчин мөнгөн медаль, эрэгтэй гар бөмбөгийн баг алтан медаль, эмэгтэй сагсан бөмбөгийн баг мөнгөн медаль хүртсэнээр багийн нийлбэр дүнгээр Автотээврийн салбарын түүхт 90 жилийн ойн нэрэмжит спортын 4 төрөлд наадмын цомын эзэн болсон юм.Багийн дүнгээр 2-дугаар байранд Автобус нэгтгэл төрийн өмчит компани, 3-дугаар байранд Атибус ХХК тус тус шалгарсан байна. Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид болон баг тамирчдын арын албанд ажилласан нийт ажилчиддаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

IMG_2600 IMG_2616 IMG_2688 IMG_2859 IMG_2913 IMG_2926 IMG_2942 IMG_2949 IMG_2972 IMG_2999

2015 оны 6 сарын 12-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-133 зоорийн буудал дээрээс хүнээ шилжүүллээ. 95952280
Шийдвэрлэсэн байдал: 9-133 жолооч Сонинбаяртай холбогдоход ус халсан шалтгаанаар хүнээ шилжүүлсэн.Засварын хуудас шүүж үзэхэд засварт орж ирсэн байсан.

2015 оны 6 сарын 10-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-122 баруун 4 замаар богино эргэсэн.
Шийдвэрлэсэн байдал: 9-122 жолооч С.Очирсүрэнтэй холбогдоход төв баазаас засвараа дуусгаад шууд баруун 4 замаас хүнээ ачсан байсан.

2015 оны 6 сарын 8-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-241 Ургах наран хороолол ороогүй Академийн буудлаас эргэсэн.Болорсайхан 96647913
Шийдвэрлэсэн байдал: 9-241 жолооч Ш.Сандагцэрэн, мөнгө хураагч С.Энхнаран нарт богино эргэсэн шалтгаанаар тус бүрт 50500 төгрөгний акт тавьсан.

2015 оны 6 сарын 2-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-172 автобусанд урд хаалгаар жолооч нь орж ирээд сандал дээр тавьсан юм аа ав гээд хэл амаар доромжилсон.Гомдолтой байна. 99666115 Саран
Шийдвэрлэсэн байдал: Тийм явдал болоогүй.Гомдол гаргагчийн утасаар холбогдсон боловч тийм хүн байхгүй гэсэн.Хотын тээвэрт холбогдож гомдолыг хаалгасан.

2015 оны 6 сарын 1-ний өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-124 жолооч Өлзийтайван офицер дээр хүнээ шилжүүлсэн.
Шийдвэрлэсэн байдал: Жолооч Өлзийтайвантай холбогдоход тормоз муу ажиллаж байсан тул хүнээ шилжүүлж, баазруу орж тормозоо янзлуулсан.

2015 оны 5 сарын 29-ний өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-171-д явсан автобусны мөнгө хураагч сурагчийн үнэмлэхгүй явсан гээд 500 төгрөг нэхсэн.Буяннэмэх 88119763
Шийдвэрлэсэн байдал: 9-171 мөнгө хураагч С.Жавзмаатай холбогдож зан харьцаандаа анхаарч ажиллахыг сануулсан.Гомдол гаргагчид сурагчийн үнэмлэхээ биедээ авч явахыг сануулсан.

2015 оны 5 сарын 27-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 10-022 жолооч нь огцом тоормоз гишгээд унах шахлаа.99173836
Шийдвэрлэсэн байдал: Жолооч М.Ариунаатай холбогдоход урдуур жижиг тэрэг гэнэт орж ирсэн учир тормоз гишгэсэн.Зорчигчид тайлбарлаж хэлэхэд уурлаад байсан.

IMG_1709

“Мөрөөдлийн баяр-2015” хүүхдийн баярын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөрөөдлийн баяр-2015” хүүхдийн баярын үйл ажиллагаа манай компанийн 3-дугаар баазад байрлах спорт цогцолборт 2015 оны 5 сарын Дэлгэрэнгүй