Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Тэнүүн-Огоо ХХК-ний дэргэдэх Тэнүүн- Огоо спорт клубын эрэгтэй волейболын баг тамирчид Монголын Волейболын холбооны Цомын аварга шалгаруулах тэмцээнд аваргаллаа. Мөн тус тэмцээний үеэр тэмцээний шилдэгүүдийг шалгаруулахад:
Шилдэг тэгш тоглогчоор Тэнүүн- Огоо багийн тамирчин Э.Сайханбаатар
Шилдэг дасгалжуулагчаар Тэнүүн- Огоо багийн дасгалжуулагч Б.Болдбаатар нар шалгарлаа.Энэхүү амжилт бол биднийг дэмжигч Тэнүүн- Огоо ХХК-ний нийт хамт олон, нийт тээвэрчид, хөгжөөн дэмжигч та бүхний минь ялалт,амжилт юм шүү. Бид дараа дараагийн тэмцээндээ улам их амжилт гаргахын төлөө, аваргаа хамгаалахын төлөө хичээх болно.

Тиймээ бид аваргууд…
Leave a reply