Тэнүүн-Огоо ХХК-ийн Цасны баяр-2018 өдөрлөг 2018.03.03-ны өдөр Sky resort цанын
баазад амжилттай зохион байгуулагдлаа.Тус өдөрлөг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 89 хүн 5 багт хуваагдан нэг өдрийг хөгжөөнтэй, өрсөлдөөнтэй өнгөрөөлөө.Энэ өдөр нийт тамирчдын дунд цанын уралдаан, багуудын дунд олс таталтын тэмцээнийг тус тус зохион байгуулахад эрэгтэй цанын уралдаанд 1-дүгээр байрыг Дөрөвдүгээр багийн тамирчин А.Ганхуяг, 2-дугаар байрыг Гуравдугаар багийн тамирчин Б.Болд, эмэгтэй 1-дүгээр байрыг Нэгдүгээр багийн тамирчин М.Пагма, 2-дугаар байрыг Тавдугаар багийн тамирчин С.Эрэгмаа, олс таталтын аваргаар Э.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Гуравдугаар багийн тамирчид тус тус шалгаран дурсгалын зүйлээр шагнууллаа.