16831127_565991943604293_9203123451844403699_n

Хасу-Кап клубуудын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөн 90 жил, МВХолбоо үүсгэн байгуулагдсан 60

16831127_565991943604293_9203123451844403699_n

жилийн түүхэн ойн жилд болж буй анхны тэмцээн Хасу мегаватт ХХК-ны нэрэмжит “ХАСУ КАП-2017” клубуудын аварга шалгаруулах тэмцээн 6 өдрийн турш “ЭКО” спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 5 нийт 14 баг оролцож тэмцээний медалийн эзэд, Шилдэгийн шилдэг тоглогчид шалгарлаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд МВХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат Ажилтан Ц.Баярбаатар, Мегастарс клубын захирал, Монголын Софт теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Энхмөнх, МВХ-ны УЗТэргүүлэгч Ц.Нямдорж, МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шоовдор, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Улсын шүүгч Р. Ойдовданзан, Алтайн барс клубын эзэн С.Баянчулуун, Тэнүүн-Огоо ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын хүндэт зочид оролцлоо. Тэмцээний медалийн эздээр:
Эмэгтэй багуудаас
1-р байр “ЦОМ”-ын эзнээр С.Баянчулуун эзэнтэй, Спортын мастер Б.Мөнгөндөл дасгалжуулагчтай Спортын дэд мастер Д.Үнэнтуяа ахлагчтай Алтай трейст ХХК-ны АЛТАЙН БАРС баг
2-р байр Жанг Жи Хун эзэнтэй, Олон Улсын Хэмжээний Мастер Б.Хэрлэн дасгалжуулагчтай, Спортын мастер Б.Энхзаяа ахлагчтай ЭНАГУРЭ ХХК-ны ЭНАГУРЭ баг
3-р байр А.Ганхуяг эзэнтэй Б.Болдбаатар дасгалжуулагчтай Спортын мастер Э.Энхсайхан ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны ТЭНҮҮН-ОГОО баг
Эрэгтэй багуудаас:
3-р байр С.Анхбаяр эзэнтэй, Б.Даринчулуун дасгалжуулагчтай Олон Улсын Хэмжээний Мастер Э.Сайнбилэг ахлагчтай ДЦС-4 ТӨХК-ны ЭРЧИМ баг
2-р байр Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, Олон Улсын Хэмжээний Мастер Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, Олон Улсын Хэмжээний Мастер Д.Солонго туслах дасгалжуулагчтай Спортын мастер А.Даваажаргал ахлагчтай Хасу мегаватт ХХК-ны МЕГАСТАРС баг
1-р байр “ЦОМ”-ын эзнээр А.Ганхуяг эзэнтэй Спортын мастер Ч.Баттөгс дасгалжуулагчтай Олон Улсын Хэмжээний Мастер Э.Сайханбаатар ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны ТЭНҮҮН-ОГОО багууд шалгарлаа. Тэмцээний “ШИЛДЭГ”-ийн шилдэг тоглогчийн шагналыг Хасу мегаватт ХХК-ны ивээн тэтгэлээр Алтайн барс багийн тоглогч Спортын дэд мастер Д.Үнэнтуяа, Тэнүүн-Огоо багийн тоглогч Олон улсын хэмжээний мастер Э.Сайханбаатар нарыг 32 инчийн LCD телевизороор шагналаа. Тэмцээнд амжилттай ороцолж медалийн эздээр шалгарсан баг, тамирчид, дасгалжуулагчиддаа цаашдын спортын амжилтанд нь өндөр амжилт хүсэе.

16602873_565990863604401_3102086046611150619_n 16641017_565990860271068_6212556093736587320_n 16649236_565991126937708_6741587338006442339_n 16807032_565991443604343_1330111308937889229_n 16807343_565991113604376_6429341448372039014_n 16807560_565991326937688_690603023138974605_n 16807689_565991303604357_2846862753556466060_n 16830740_565990856937735_5956975444110480418_n 16831127_565991943604293_9203123451844403699_n 16831205_565991123604375_7515159909401284540_n

Эх сурвалж: https://www.facebook.com/volleyball.mgl/