site2

Мөрөөдлийн баяр-2017 баярын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Мөрөөдлийн баяр-2017 баярын үйл

site

ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.Өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл ард иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байдаг аав ээжийнхээ ажилтай танилцах, нэг өдрийг хөгжөөнтэй өнгөрүүлдэг тус өдрийг хүүхэд бүхэн хүсэн хүлээдэг нь манай үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрээс мэдэгдэж байлаа.Энэ жилийн баяр маань Тэнүүн-Огоо 3-дугаар бааз дээр 2017 оны 5 сарын 27-ны өдөр болсон бөгөөд тус өдөр урлагийн номер, хөгжөөнт тоглоом, азын сугалаа зэрэг олон олон үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Мөн Мөрөөдлийн баярт зориулан “МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ БИДНИЙ ДУРАНД” фото зургийн уралдааны дүн гарсан бөгөөд тус уралдаанд:
1-р байранд Ч-10 шугамын жолооч Ц.Амартөгөлдөрийн охин А.Мөнх-Ундрал
2-р байранд Ч-48 шугамын жолооч Д.Алтанхуягийн хүү А. Бямбажаргал
3-р байранд Чиглэл 2-ын жолооч н.Очирын охин О.Маргад нар шалгарлаа.

site2