2019 оны 02-р сарын 19-ний өдрийн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-137 автобусны жолооч хорооллын хойд талын буудал дээр зогсоогүй явсан. Гомдол гаргагч – callpro №851450 дугаартай
Шийдвэрлэсэн байдал: 9-137 жолооч С.Соронзонболд утас холбогдохгүй байсан. Бригадын дарга Х.Батзоригтой холбогдсон. Хороололын хойд буудлаас буцаж эргэхэд 1-р эгнээнээс  шууд 3-р эгнээрүү орж буцаж эргэдэг болохоор замын хөдөлгөөнд саад учруулж байна гээд ЗЦГ-аас хойд буудал дээр зогсохыг хориглосон гэж мэдэгдсэн. Callpro- гомдлын коммент хэсэгт тайлбарлан бичсэн хариу ирээгүй байна.