2015 оны 8 сарын 7-ны өдөр ирсэн санал хүсэлт

Ирсэн санал хүсэлт: 9-125 автобусны мөнгө хураагч гар дээр мөнгө хурааж байна. 96640373
Шийдвэрлэсэн байдал: Мөнгө хураагч Г.Оюундарьтай холбогдоход гар дээр мөнгө хураагаагүй гэсэн ба зааланд явж байсан зорчигчидтой ярьж баталгаажуулсан.Гомдол гаргагч автобусанд орж ирэн хуурамч үнэмлэх үзүүлж шаардлага тавьсан мөнгө хураагчыг хэл амаар доромжилсон гэсэн тайлбар өгсөн.Мөнгө хураагчид зан харилцаандаа анхаарч ажиллахыг сануулсан.

Ирсэн санал хүсэлт: М1-н 9-130 автобус эцэс дээр 30 минут зогсож байгаад явсан.9-127 заал бохир байна. 88291413
Шийдвэрлэсэн байдал: Шалгах механик Д.Нямбаатартай холбогдож Улаанхуарангийн эцэсрүү явуулж шалгуулсан.9-130 ус нь халсан тул хөргөж зогсож байсан.Энэ хооронд өөр автобуснууд явж байсан. 9-127 заал цэвэрхэн байсан.