Ерөнхий захиралын мэндчилгээ

Picture112Эрхэм хүндэт ноёд хадагтай та бүхэнд,
“ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ийн хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа амьдралын алтан шар замд тань аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийг хүсэн ерөөе! Бид нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, аюулгүй, найдвартай хүргэхэд шинэлэг санаа, хамтын зүтгэл, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийн, үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байна. Улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, дэд бүтцийн томоохон салбар болох нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, өндөр хөгжилтэй улс орон, хотуудын нийтийн тээврийн үйлчилгээтэй эн зэрэгцэх арга замыг байнга эрэлхийлэн, ижил чиглэлийн нэг зорилготой хэнтэй ч хамтран ажиллах, харилцан мэдээлэл туршлагаа солилцоход үргэлж нээлттэй байх болно. Бидний зүтгэл, улс эх орны маань хөгжлийн ирээдүйн замыг гэрэлтүүлнэ гэдэгт итгэлтэй байна..

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *