Асуулт хариулт

Тээврийн хэрэгслийн жолооч гэж ямар хүнийг хэлэх вэ?
явганаар яваа, хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн, жагсаалаар яваа хүмүүс, тахир дутуу хүний дугуй /тэргэнцэр/-тай, унадаг дугуй, мопед, мотоциклыг хөтөлж, замаар яваа хүнийг ойлгоно.
Тээврийн хэрэгслээр зорчигч гэж ямар хүнийг хэлэх вэ?
тээврийн хэрэгслийн бүхээг дотор, эсхүл тэвшин дээр сууж яваа хүн
Тээврийн хэрэгсэл гэж юу вэ?
хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл
Тээврийн хэрэгсэл гэж юу вэ?
бараа болон зорчигч тээвэрлэж гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрэх бүх төрлийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг
Тээвэрлүүлэгч гэж хэн бэ?
тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч
Тээвэрлэгч гэж хэн бэ?
тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээд
Тээвэрлэлтийн үйл ажиллагаа гэж юу вэ?
ачаа, тээшийг тээвэрлэхэд бэлтгэх, хүлээн авах, ачих, тээвэрлэх, буулгах, хүлээн авагчид хүлээлгэн өгөх болон зорчигч тээвэрлэх үеийн зохион байгуулалт, технологийн харилцан уялдаатай цогцолбор ажил, үйлчилгээ
Зорчигч гэж хэн бэ?
автотээврийн хэрэгслийн бүхээг дотор, эсхүл түүний тэвшин дээр зорчиж байгаа хүн
Замын хөдөлгөөнд оролцогчид гэж юу вэ?
замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож буюу тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүс
Замын хөдөлгөөн гэж юу вэ?
нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагаа
Зам гэж юу вэ?
тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар
Нийтийн тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлж байгаа зорчигч ямар эрх үүрэг хүлээх вэ?
“Автотээврийн тухай” хуулийн 11.1-д зорчигч нь дараах эрхийг эдлэнэ гэж ззасан байна.
11.1.1. Тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлэхээс татгалзах;
11.1.2. Нийтийн тээврйин тогтоосон чиглэл,үйлчилгээний цагийн хуваарь баримтлахыг тээвэрлэгчээс шаардах;
11.1.3. Тээвэрлэлтийн үнэ тариф, замын чиглэл, үйлчилгээний цагийн хуваарь, ачаа хүргэх хугацааны талаарх үнэн зөв мэдээлэл авах;
“Автотээврийн тухай” хуулийн 11.2-д зорчигч нь дараах үүргийг хүлээнэ гэж заасан байна:
11.2.6. Нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчигч нь зорчих тасалбарыг худалдан авах;
11.2.7. Нийтийн тээврээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлсийг авч явахгүй байх;
11.2.8. Нийтийн тээврээр зорчихдоо автотээвэрийн хэрэгслийг эвдэж гэмтээхгүй байх зэрэг эрх үүрэгтэй.
Нийтийн тээврийн автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй хүн ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
“Автотээврийн тухай “ хуулийн 19,3-д “ Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө жолоодох эрх авсан этгээд автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу шалгалт өгч мэргэшсэн жолоочийн үнэмлэх авч болно” гэж заасны дагуу ЗТБХБ-ын сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу сургалтанд сууж, шалгалт өгч тэнцсэн байна.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 161/229 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр хамрагдсан байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нийтлэг ямар үүрэг хүлээх вэ?
“Замын хөдлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн 11 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн жолооч дараах үүргийн хүлээнэ гэж заасан байна ₮
Зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхэд зөвшөөрөгдсөн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох.
Тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ авч байх.
Хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах.
Хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад замд тохиолдсон үед түүнийг арилгах, өөрөө арилгах бололцоогүй бол холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх.
Зам, тээврийн осол гарсан үед осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
Замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд осол хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх.
Цагдаагийн албан хаагчийн дохиогоор зогсож жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгуулах. Жолооч нь захиргааны хяналтын улсын байцаагчийн шаардлагаар холбогдох баримт бичгийг шалгуулна.
Төрийн өмчийн үйлдвэрийн газрын жолооч, мөнгө хураагчийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулсан байдаг, гэтэл хувийн хэвшлийн компаний жолооч мөнгө хураагч өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ямар нэгэн хөнгөлөлт эдлэх үү?
Нийтийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор, болон хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 15-ны өдрийн А/26 тоот тушаал гарсан. Уг тушаалд “нийтийн тээврийн том оврын автобусны жолооч, мөнгө хураагч хөдөлмөрийн хүнд нөхцөлд” хамруулсан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд :
Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр зорчдог болсон. Бусад тээврийн хэрэгсэл ямар тохиолдолд нэгдүгээр эгнээ рүү зайлшгүй орж болох вэ?
Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 207/382 тушаал захирамжаар Энхтайвны өргөн чөлөө буюу зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл авто замын 1-р эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус зорчих шийдвэр гарсан байгаа. Бүх өдрүүдэд 8:00-20:00 цагийн хооронд бусад тээврийн хэрэгсэл авто замын 1-р эгнээгээр зорчихыг хориглосон. Бусад цагийн хязгаарлалтгүй үед тэмдэг зөрчихгүйгээр 1-р эгнээгээр зорчиж болно.
Замын цагдаа баримт бичиггүйгээр зөрчил гаргасан жолоочийг торгож болох уу?
Замын цагдаа зөрчил гаргасан жолоочийг торгохдоо мөнгөний дүн, он сар, өдөр, зөрчлийн утга бүхий торгуулийн хуудас бичиж, нэг хувийг нь жолоочид өгөх ёстой. Торгуулж буй жолооч цагдаагаас албан ёсны бичиг баримт, торгуулийн тасалбарыг өгөөгүй тохиолдолд бичиг баримтаа шаардан авах эртэй.

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *