×

БИДНИЙ ТУХАЙ

Манай компани нь 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэн үүсгэн байгуулагдсан.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийтийн тээврийн салбарт бодит хөрөнгө оруулалтуудыг тасралтгүй хийж, салбар бааз, байгууламжуудаа нэмж өргөжүүлэн 16 дахь жилдээ тогтвортой, найдвартай үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Одоо манай компани Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс-93 байрлалтай 1-р авто бааз, Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Дамбадаржаад байрлалтай 2-р авто бааз, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Улаанхуаранд байрлалтай 3-р авто бааз, Сонгино-Хайрхан дүүрэг, 33-р хороо, Тахилтад байрлалтай 4-р авто бааз нийт дөрвөн салбар авто бааз, засвар үйлчилгээний иж бүрэн станцтай, эко автобус угаалга, кузов засварын цех, автобусны дулаан зогсоол, тээвэрчдийн спорт ордон, автобусны жолооч нарын амралтын байр зэрэг чанар стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр ханган, тохилог тухтай ажиллах орчныг бүрдүүлэн  Монгол улсын Улаанбаатар хотод 11 чиглэлд, өдөр тутмын 156 автобусны гаралтаар нийт 420 орчим ажилтантайгаар Монгол улсын Улаанбаатар хотын зорчигч иргэдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, хүртээмжтэй үзүүлэх зорилготой ажиллаж байна.