×

Техник, технологийн алба

Техник технологийн алба нь тус компанийн нийт техник, тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хариуцан, тэдгээрийг аюул, осол гэмтэлгүй ажиллуулах үүрэг хүлээсэн ба ерөнхий инженер 1, ахлах инженер 1, засварын инженер 3, шалгах механик 6, техникийн тоо бүртгэгч 1, засварчин 14, галч 3, сантехникч 1, автобус угаагч 2 гэсэн бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай алба нь Монгол Улсын Стандарт шаардлагад бүрэн нийцсэн автобусаар ард иргэддээ үйлчлэх, Техникийн бүрэн байдлын коэффициентыг байнга нэмэгдүүлэн, осол авааргүй алба болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид олон улсын дэвшилтэт технологийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлснээр засвар үйлчилгээний чанар сайжирч, хүний хөдөлмөр хөнгөлөгдөн, урам зоригтой ажиллаж байна.