Эрхэм хүндэт ноёд хадагтай та бүхэнд болон хамт олондоо “ТЭНҮҮН-ОГОО”
ХХК байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, амьдралын
алтан шар замд тань аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн
ерөөе.Манай компани улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж,нийтийн
тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, өндөр хөгжилтэй улс орон,
хотуудын нийтийн тээврийн үйлчилгээтэй эн зэрэгцэх арга замыг байнга
эрэлхийлэн, зорилго нэгтэй аж ахуйн нэгж, иргэдтэй харилцан мэдээлэл,
туршлагаа солилцон хамтран ажиллаж ирсэн. Бид нийслэлийн иргэдэд
нийтийн тээврийн үйлчилгээг түргэн шуурхай,найдвартай,аюулгүй үзүүлэхийн
тулд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийн, үйл ажиллагааныхаа цар
хүрээг тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байна.
Бидний зүтгэл, улс эх орны маань хөгжлийн ирээдүйн замыг гэрэлтүүлнэ
гэдэгт итгэлтэй байна.