×

Манлайлал, ур чадвар

Чадварлаг, тогтвор суурьшилтай ажилтан бий болгохын тулд ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, удирдах ажилтны манлайлах ур чадварыг төлөвшүүлэх, ажилтан болон удирдах албан тушаалтнуудын харилцаа холбоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхийн тулд сургалт хөгжил, чадамжийг үнэлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна.Манай компанид Монгол улсын зөвлөх инженер 2, мэргэшсэн инженер 3, удирдах албан тушаалтнаар мэргэшсэн 3, мэргэшсэн инженер техникийн ажилтан 11, дотоод аудитор 10, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан 26, мэргэшсэн засварчин 10, 235 автобусны жолооч нар бүгд 100% “Д” ангиллын мэргэшсэн үнэмлэхтэй ажиллаж байна.