НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
- Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Тэнүүн-Огоо спорт клуб”-ыг анх 2011 онд үүсгэн байгуулсан ба 11 дэх жилдээ эрэгтэй, эмэгтэй 2 шигшээ багийн 35 тамирчны бүрэлдэхүүнтэй өөрсдийн бүтээн байгуулсан тээвэрчдийн спорт үе, үеийн тамирчдаа бэлтгэн, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Шигшээ багийн тамирчид маань үндэсний дээд лиг, улсын аварга, цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол тэргүүн болон медальт байрыг эзлэн амжилт үзүүлсээр байна.
- Бид сайн дурын, авлагагүй цусны донорын үйлсийг өргөжүүлэх, бусдын эрүүл мэнд, амь насыг аврах хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн жил бүр Цус сэлбэлт цусны үндэсний төвтэй хамтран цус хандивлах ажлыг зохион байгуулдаг.
- “ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран 150ш мод тарьж буйлсан төгөл байгуулсан.
- “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ” уриан дор 2022 оны 05-р сард туул голын ай сав дагуух 60 га газрын хогийг цэвэрлэсэн.
- “Мөрөөдлийн баяр” хүүхдийн баярын арга хэмжээг 06-р сарын 01-ний өдөр нийт ажилтнуудынхаа бяцхан үрсэд зориулан жил бүр зохион байгуулдаг.
- Бид 4 салбар автобаазруу автобус, компанийн ажилтнууд болон бусад явган зорчигчид, тээврийн хэрэгслүүдийн зорчих орох, гарах замыг өөрийн хөрөнгөөр 100% асфальтан болгон төв замтай бүрэн холбосон