Байгууллага дахь ХҮН-КАПИТАЛ–ТЕХНОЛОГИ-САНХҮҮ гэх мэт нөөцүүдээс ХҮН бол байгууллагын амжилт, хөгжилд хамгийн их нөлөө бүхий гол үнэт зүйл юм. Хүн гэдэг нь байгууллагын ажилтан, байгууллагын иргэн. Ажилтны чадвар потенциал нь хэзээ ч шавхагддаггүй, тасралтгүй хөгжиж өөрчлөгдөж байх хэрэгцээ шаардлага байдаг учраас бид ажилтнаа хөгжүүлэхээс гадна ажилтныхаа хандлага, байгууллагадаа, ажилдаа сэтгэлтэй болгох тал дээр нь анхааран төрөл бүрийн сургалт, семинарт хамруулан сургаж, ажилтныг байгууллагадаа дурлах, сэтгэлийг нь татах, тогтоох бодлогыг хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон хэрэгжүүлж байна.