Бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаачилга
- Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа автобуснуудын хуучин дугуйг сэргээн засварлаж, шинээр дугуйн хээ наах иж бүрэн үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй дугуйн үйлдвэрийг тээврийн салбартаа анх удаа ашиглалтад оруулсан.
- Нийтийн тээврийн салбарт анх удаа өөрийн хөрөнгөөр 720 хүний суудалтай иж бүрэн Тээвэрчдийн спорт ордныг барьж ашиглалтад оруулсан.
- “Тэнүүн-Огоо 2-р авто баазын дуулан зогсоолд автобус угаах зориулалтын тоног төхөөрөмж, автобус угаасан усыг халаах, цэвэршүүлэх 9 ширхэг тунгаагуур, шүүлтүүр бүхий эко угаалгын системийг анх удаа монгол инженерийн зураглалаар шинээр барьж ашиглалтад оруулсан.
- Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бүх салбар авто баазуудын барилга, байгууламж, дулаан зогсоолын гадна талыг шөнийн гэрэлтүүлгээр бүрэн хангасан.