×

Найдвартай, чанартай үйлчилгээ

  1. Бид компанийн нийт техник, тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах, тэдгээрийг аюул, осол гэмтэлгүй ажиллуулах, Монгол Улсын Стандарт шаардлагад бүрэн нийцсэн автобусаар зорчигч иргэддээ үйлчлэх, техникийн бэлэн байдлын коэффициентыг байнга нэмэгдүүлэн, осол аваарыг бууруулах зорилгын хүрээнд 15 автобусны багтаамжтай, орчин үеийн техник тоноглолоор иж бүрэн тоноглогдсон автобусны засвар үйлчилгээний станцдаа өдөр тутмын автобусны засвар үйлчилгээ, төлөвлөгөөт ТҮ-1, ТҮ-2 хугацаанд нь хийж гүйцэтгэн, засвар үйлчилгээний чанар, түүнд зарцуулах хурдыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажилладаг мэргэшсэн инженерээр ахлуулсан инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн Техник технологийн албатай.
  2. Нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах гол хүчин зүйлүүдийн нэг бол чанартай, найдвартай, тохилог, цэвэр цэмцгэр автобус байдаг. Тиймээс манай компани 2012 онд өөрийн хөрөнгөөр HYUNDAI AEROCITY 540 маркийн 3 ширхэг шинэ автобусаар парк шинэчлэлт хийж иргэдийн талархалыг хүлээсэн болно.